Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Хятадын экспорт 7.5 хувь буурчээ

Хятадын экспорт 7.5 хувь буурчээ

Хятадын экспорт 7.5 хувь буурчээ

БНХАУ-ын гаалийн байгууллагын мэдээлснээр тавдугаар сард тус улсын экспорт өнгөрсөн оны мөн үеэс 7.5 хувь буурчээ. Хэдийгээр шинжээчид тус улсын экспорт бууралттай гарна гэж хүлээж байсан ч энэ нь урьдчилсан таамгаас даруй 0.4 хувиар илүү байсан бөгөөд нэгдүгээр сараас хойших хамгийн том уналт юм.

Импортын хувьд 4.5 хувиар буурсан нь эдийн засагчдын хүлээж байсан 8.0 хувиас бага байсан бөгөөд өмнөх сарын 7.9 хувийн уналттай харьцуулахад буурсан дүн аж. 

Дэлхийн хоёр дахь том эдийн засаг Ковидын хөл хорионы дараах үйлчилгээний салбарын хүчтэй өсөлтийн нөлөөгөөр нэгдүгээр улиралд хүлээгдэж байснаас хурдацтай өсөлт үзүүлсэн боловч АНУ, Европт инфляц болон бодлогын хүүгийн өсөлтийн улмаас эрэлт сул байгаатай холбоотойгоор аж үйлдвэрийн гарц нь ихээхэн буураад байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.