Semtech-ийн хувьцаа 14 хувь өслөө
Semtech Corporation-ийн нэгдүгээр улирлын тайлан сайн гарсантай холбоотойгоор биржийн дараах арилжаагаар хувьцаа нь 14 гаруй хувийн өсөлт үзүүллээ.
Компанийн орлого тайлант хугацаанд 41.2 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 17 хувь өсөж 236.5 сая ам.доллар хүрчээ. Энэ нь мөн урьдчилсан тооцоолол болох 235.1 сая ам.долларыг давсан байна.
Мөн компани ирэх оны хоёрдугаар улирлын нэгж хувьцаанд ногдох ашгийг 0.02-0.06 ам.долларын хооронд гарахаар хүлээж байгаа бөгөөд нийт 233-234 сая ам.долларын орлого олно хэмээн төсөөлж байгаа аж.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй