Carvana 68 хувийн өсөлт үзүүллээ
Хуучин автомашин борлуулагч Carvana Co-ийн хувьцаа пүрэв гарагийн арилжаагаар 56 хувийн өсөлттэй хаагдлаа.
Арилжааны цонх нээлттэй үеэр компанийн хувьцаа дээд тал нь 68 хувийн өсөлт үзүүлж 26.09 ам.доллар хүрсэн нь сүүлийн 8 сарын хамгийн дээд ханш байлаа. Хаалтын ханш 24.23 ам.доллар бөгөөд нийт 173 сая ширхэг хувьцаа арилжигдсан нь түүхэн дээд үзүүлэлт болжээ.
Компанийн хоёрдугаар улирлын татварын өмнөх ашиг 50 сая ам.доллар давсан байна. Зарим шинжээч тус компанийн хөрөнгө орлого 6 сая ам.доллараар буурч 1 сая хүрнэ хэмээн таамаглаж байсан билээ.
Carvana-гийн хувьцаа 2022 оныг 4.74 ам.долларын дээр хаасан билээ. Гэхдээ өчигдрийн ханш нь 2021 онд 376.83 ам.доллар хүрч байсантай харьцуулахад маш доогуур үнэ юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй