TESLA-гийн хувьцаа 11 өдөр дараалан өслөө
Tesla компанийн хувьцаа сүүлийн хэдэн өдрийн турш өсөлт үзүүлснээр, ханш нь унана хэмээн таамаглаж шорт позиц нээсэн арилжаачид ойролцоогоор 6.08 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.
Компанийн хувьцаа сүүлийн 11 өдрийн арилжаагаар дараалан өссөн бөгөөд тавдугаар сарын 24-нөөс хойш 35 хувийн өсөлт үзүүлээд байна.
S3 Partners-ийн дүн шинжилгээгээр Tesla-гийн хувьцаан дээр нийт 22.43 тэрбум ам.долларын шорт арилжаа хийгдсэнээр дэлхий дээрх хамгийн том шорт арилжаа хийгдсэн компани болжээ.
Цахилгаан автомашин үйлдвэрлэгчийн хувьцаа баасан гарагийн арилжаагаар 4.4 хувийн өсөлт үзүүлжэ 245.08 ам.доллар дээр хаагдсан бөгөөд энэ нь 10 дугаар сарын эхэн үеэс хойших хамгийн өндөр ханш болсон юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй