Ford цахилгаан автомашины дээвэрт баттерей  суурилуулах патент авчээ

Ford Motor Company автомашины дээвэрт нөөц баттерей суурилуулах нэгэн сонирхолтой патент бүртгүүлжээ. 

Ford-ын төсөөлж буйгаар нөөц баттерей нь ямар ч машины дээвэрт суурилуулж болох салгаж, залгах боломжтой байх аж. 

Уг патентад ашигласан цэнэглэгч нь Tesla-ийн NACS оролт биш харин CCS (Combined Charging System) гэжээ. Гэхдээ Ford саяхан Tesla-тай түншлэл байгуулж ирээдүйд худалдан авагчид нь Tesla Superchargers-ийг ашиглах боломжтой болно гэж мэдэгдээд байгаа билээ. 

Ford-ын хувьцаа баасан гарагийн үдээс хойших арилжаагаар 1 хувийн өсөлт үзүүлжээ.