Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ-ын инфляц 5 дугаар сард 4 хувь болж буурлаа

АНУ-ын инфляц 5 дугаар сард 4 хувь болж буурлаа

АНУ-ын инфляц 5 дугаар сард 4 хувь болж буурлаа

АНУ-ын инфляц тавдугаар сард 4 хувь болж өмнөх сарын 4.9 хувиас буурсан төдийгүй эдийн засагчдын урьдчилсан таамаг болох 4.1 хувиас бага гарлаа. 

Ингэснээр инфляц 11 сар дараалан буурч 2021 оны эхэн үеэс хойших хамгийн бага түвшинд хүрээд байна. Гэсэн ч ХНС-гийн зорилтот түвшингээс даруй хоёр дахин өндөр хэвээр байгаа билээ. 

Сарын инфляц 0.1 хувь болж дөрөвдүгээр сарын 0.4 хувиас буурчээ. 

ХНС-гийн мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр, маргааш хуралдаж шийдвэр гаргах бөгөөд инфляц удааширч байгаатай холбоотойгоор энэ удаад бодлогын хүүг өсгөхгүй хэвээр үлдээнэ хэмээн шинжээчид таамаглаж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.