АНУ цахилгаан автомашины салбарт Хятадтай өрсөлдөж чадахгүй байна гэж Bill Ford ярьжээ
Ford Motor-ын ТУЗ-ийн дарга Bill Ford АНУ нь цахилгаан автомашины үйлдвэрлэлээр БНХАУ-тай өрсөлдөхөд бэлэн биш байна хэмээжээ.
“Тэд энэ салбарыг маш хурдтай хөгжүүлж, томруулж чадсан. Одоо тэд бүр экспортолж байна.” хэмээн тэрбээр ням гарагийн орой CNN телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярьсан байна. “Одоохондоо манай зах зээлд нэвтрээгүй байгаа нь нэвтрэх л болно, тийм учраас бид бэлтгэлтэй байх ёстой бөгөөд бид хувьдаа бэлдэж байгаа” гэжээ.
Хоёрдугаар сард компани 3.5 тэрбум ам.долларыг цахилгаан автомашины баттерейн үйлдвэрт хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсн бөгөөд уг үйлдвэрийг Хятадын баттерей үйлдвэрлэгч CATL-тай хамтран байгуулахаар хэлцэл хийсэн нь АНУ-ын зарим улс төрчдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй