Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

БНХАУ-ын төв банкны хүү 10 сарын доод түвшинд хүрлээ

БНХАУ-ын төв банкны хүү 10 сарын доод түвшинд хүрлээ

БНХАУ-ын төв банкны хүү 10 сарын доод түвшинд хүрлээ

БНХАУ-ын Ардын банк зээлийн жишиг хүүгээ бууруулж сүүлийн 10 сарын хамгийн доод түвшинд хүргэлээ. Тус улсын эдийн засагт цар тахлын дараах эрчимтэй өсөлт эцэс болж тул эдийн засгийн идэвхийг дэмжих арга хэмжээ авч буй нь энэ аж. 

Ардын банк нэг жилийн хугацаатай зээлийн үндсэн хүү (Loan Prime Rate - LPR) 3.65 хувь байсныг 3.55 хувь болгож бууруулсан бол орон сууцны урт хугацаат зээлийн хүүг тодорхойлдог 5 жилийн хугацаат зээлийн үндсэн хүү 4.30 хувь байсныг 4.20 хувь болгож бууруулжээ. 

Зээлийн үндсэн хүүг тогтоохдоо тус улсын төв банк арилжааны 18 банк энэ сарын эхээр юанийн хадгаламжийн хүүгээ бууруулсныг харгалзан үзжээ.  
 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.