Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

WTI газрын тосны үнэ 70 ам.доллараас доош уналаа

WTI газрын тосны үнэ 70 ам.доллараас доош уналаа

WTI газрын тосны үнэ 70 ам.доллараас доош уналаа

АНУ-ын газрын тосны эрэлт нийлүүлэлтийн тэнцэл өнгөрсөн долоо хоногт эерэг гарч WTI газрын тосны ханш 4 хувь суларлаа. Түүнчлэн Английн төв банк бодлогын хүүгээ нэмэх шийдвэр гаргаснаар зах зээлд шок үүсэж арилжаачид идэвхтэй зарж эхэлснээр WTI-ийн ханш 70 ам.доллар орчимд байсан дэмжлэгийг бүсийг доош сэтэлжээ. 

Английн төв банк өчигдөр бодлогын хүүг 50 суурь нэгжээр буюу 0.5 нэгж хувиар өсгөж 5 хувьд хүргэх шийдвэр гаргасан юм. Ингэснээр Их Британийн бодлогын хүү 2008 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрээд байгаа бөгөөд тус улсын инфляц өндөр түвшинд удаан хадгалагдах төлөвтэй байгаа тул ийм шийдвэрт хүрсэн гэлээ. 

Английн төв банк бодлогын хүүг 13 удаа дараалан өсгөөд байгаа нь энэ юм.

Брент газрын тосны ханш мөн 2.98 ам.доллар буюу 3.9 хувь суларч 74.14 ам.доллар хүрчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.