Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Ford цомхтгол хийхээр бэлтгэж байна

Ford цомхтгол хийхээр бэлтгэж байна

Ford цомхтгол хийхээр бэлтгэж байна

Ford Motor АНУ дахь ажлын байраа цөөлж, дараагийн шатны цомхтголыг хийхээр болсон тухай Wall Street Journal мэдээллээ. 

Компани өнгөрсөн жилийн 3 дугаар сард шатахуун хөтөлгүүрт автомашин үйлдвэрлэлийн нэгжийн зардлыг 3 хүртэлх тэрбум ам.доллараар бууруулахаа мэдэгдсэн бөгөөд наймдугаар сард энэ хүрээнд АНУ болон Энэтхэг дэх ажлын байраа 3000-аар бууруулна гэдгээ мэдэгдээд байсан юм. 

Wall Street Journal-ийн мэдээлснээр энэ удаагийн цомхтголд АНУ-ын Детройт хотын шатахуун хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэл болон программ хангамжийн нэгжийн ажилчид өртөх бөгөөд хэчнээн ажилчин ажлаасаа халагдаж байгааг дурдаагүй байна. 

Компани мөн байгальд ээлтэй тээврийн хэрэгслүүд гол хэрэглээнд шилжиж байгаатай холбогдуулан одоогоор өндөр өртөгтэй бүтэж байгаа цахилгаан автомашины үйлдвэрлэлийн зардлыг бууруулахаар хичээж байгаа билээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.