СЗХ-оос Монголын анхны "РЕЙТИНГТЭЙ БОНД”-ыг гаргах зөвшөөрлийг олголоо
СЗХ нь хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагч, зах зээлд оролцогчдын оролцоог нэмэгдүүлэх, цаашлаад хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэхээр “Өрийн хэрэгслийн журам”-ыг шинээр баталж, бонд гаргагч нь санхүүжих чадавхын зэрэглэл тогтоолгосон барьцаагүйгээр бонд гаргах зохицуулалтуудыг шинээр бий болгосон.
Ингэснээр өрийн хэрэгслийн зах зээл болон зэрэглэл тогтоох үйл ажиллагааг идэвхжүүлэх хөшүүрэг, компаниудад санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн өртгийг бууруулах давуу тал бүрдсэн.
-------------------------------------
Тэгвэл 2023.06.23-ны өдрийн хуралдаанаар бонд гаргагч нь дотоодын санхүүгийн зэрэглэл тогтоогч компаниар зэрэглэл тогтоолгож, аливаа барьцаагүйгээр гаргаж буй анхны өрийн хэрэгслийг бүртгэх түүхэн шийдвэр гаргалаа.
Ийнхүү дотоодын компаниудад зэрэглэл тогтоолгож, барьцаагүйгээр өрийн хэрэгсэл гаргах замаар санхүүжилт татан төвлөрүүлэх, цаашлаад хөрөнгийн зах зээлд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах боломж бүрдэж байна.
-------------------------------------
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй