GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP "WEEK - 15" ҮР ДҮН
Өнгөрсөн 7 хоногт TOP-10 жагсаалтад оролцогч Munkhzorig, Tsetse, Ari нар дахин орж ирсэн байна. Онцлох арилжааны дунд оролцогч BMX болон Simba нарын хийсэн Marathon Digital Holdings Inc /MARA.NASDAQ/, CleanSpark Inc /CLSK.NASDAQ/ болон New Oriental Education & Tech Group Inc /EDU.NYSE/ компаниудын хувьцаа орж байна.
ТОВЧ ТОЙМ
• “Week 14”-ийн үеэр TOP-20 оролцогчдын 66.96 хувь нь Хойд Америк, 21.08 хувь нь Австрали, 11.50 хувь нь Азийн зах зээлийг сонгож арилжаанд оролцжээ.
• TOP-20 оролцогчийн хөрөнгө оруулалтыг салбараар нь авч үзвэл 23.77 хувь нь мөчлөгийн чанартай хэрэглээний бүтээгдэхүүн, 18.56 хувь нь үндсэн бараа материал, 8.66 хувь нь технологи, 7.61 хувь нь эрчим хүчний салбарт хөрөнгө оруулжээ.
• Тэмцээн эхэлснээс хойш TOP-20 оролцогчийн хамгийн их өсөлт үзүүлсэн багцын хувьцааны дунд Тesla, Inc. /TSLA.NASDAQ/, Xanadu Mines Ltd. /XAM.ASX/, Guangzhou Xiaopeng Automotive Technology Co. Ltd. /XPEV.NYSE/, Meta Platforms, Inc. /META.NASDAQ/ болон Amazon.com, Inc. /LYFT.NASDAQ/ орж байна.
ХӨРӨНГӨ ОРУУЛСАН ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН
Marathon Digital Holding Inc. /MARA.NASDAQ/
2010 онд байгуулагдсан Marathon Digital Holding Inc нь АНУ-ын дижитал активуудын технологийн компани юм. Тус компанийн үйл ажиллагаагаа блокчейн систем дээр тулгуурладаг бөгөөд одоогоор зах зээлийн үнэлгээ нь 2 тэрбум ам.долларт хүрээд байна. 2021 оноос өмнө тус компани Marathon Patent Group, Inc. нэр дор үйл ажиллагаагаа явуулж байсан.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй