Costco гишүүнчлэлийн картын хэрэглээний бодлогоо өөрчилнө.
Косткогийн бизнес загвар нь бусад жижиглэн худалдаа эрхлэгчдийнхээс өөр байдаг. Орлогын дийлэнх хувиа гишүүнчлэлийн хураамжаас бүрдүүлдэг бөгөөд энэ нь компанийн зардлыг нөхөж, хямд нийн бодлогыг хэрэгжүүлэхэд нь туслапдаг.
Тус компанийн гишүүнчлэлийн жилийн хураамж нь 60 ам.доллар байдаг бол Executive Membership хэмээх дээд түвшний сүлжээнийх жилд 120 ам.доллар байдаг.
Хэдийгээр Косткогийн дэлгүүрүүд хэрэглэгчдийг худалдан авалт хийхэд нь гишүүнчлэлийн картыг шалгадаг ч бусдын карт ашиглах явдал түгээмэл гардаг байсан тул одоо хувийн зурагтай карттай нь тулгаж шалгахаар болсон байна.
Сүүлийн гурван жилд гишүүнчлэл бүхий агуулахын бөөний худалдааны салбарын үйлчлүүлэгчид ихээр нэмэгдсэн байна. Хэрэглэгчид Ковидын үед ариун цэврийн цаас, гар ариутгагч ихээр авдаг байсан бол инфляци өссөнөөр хямд хий болон хоол хүнсээ бөөнөөр авахаар Костког зорих болжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй