Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

РЕЙТИНГТЭЙ БОНД гэж юу вэ?

РЕЙТИНГТЭЙ БОНД гэж юу вэ?

РЕЙТИНГТЭЙ БОНД гэж юу вэ?

М-Си- Эс группийн хөрөнгө оруулалттай Ашид Капитал ББСБ ХХК нь BBB+ зээлжих зэрэглэлтэй "SIMPLE" бонд гаргаж буй мэдээлэл түгж байна.

Монголын хөрөнгийн зах зээлд шинээр тэмдэглэгдэж буй “РЕЙТИНГТЭЙ БОНД”-ын талаар тус бондыг олон нийтэд санал болгож буй Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнээс тодрууллаа.

- Юуны өмнө Монголын анхны “Рейтингтэй бонд” гэж буйн учрыг тайлбарлаж өгнө үү? 

Олон улсад бондууд нь “Зээлжих зэрэглэл” буюу Рейтингтэй гардаг.

Тодруулбал, Рейтинг нь хөрөнгийн зах зээлд компанийн найдвартай байдлыг илтгэдэг үзүүлэлт юм.

Харин Монгол Улсын хувьд СЗХ-оос зээлжих зэрэглэл тогтоох холбогдох журмыг баталснаар дотоодын анхны зээлжих зэрэглэл тогтоох байгууллага МИРА-д (ОУ-д хэлж заншсанаар рейтинг эжинсид) тусгай зөвшөөрлийг өгснөөс хойш анхны зээлжих зэрэглэлийг SIMPLE бондод олгоод байна.  

Товчхондоо хөрөнгө оруулагчдад тухайн бонд болон бонд гаргагчийн зээлийн эрсдэлийг тооцоолон, эргэн төлөх чадварыг үнэлж өгдөг байгууллага гэж ойлгож болно.

- Улсын зээлжих зэрэглэл, банкны зээлжих зэрэглэл гэж бол сонсож байсан. Бондын зэрэглэлийг яаж тогтооно гэсэн үг вэ?

Бидний мэдэх засгийн газрын бондууд, олон улсын зах зээлд гарч буй компанийн бондууд анх гарахдаа л бондын зээлжих зэрэглэлийн чадварыг тодорхойлуулж гардаг.

Бондын зээлжих зэрэглэлийг зэрэглэл тогтоох үнэлгээний байгууллагууд гаргадаг бөгөөд тухайн бонд гаргагчийн санхүүгийн чадавх, бондын төлбөрөө төлөх чадамж, засаглал, олгосон зээлүүдийн найдвартай байдал зэрэгт үндэслэн тогтоодог.

- Үнэлгээг нь илүү тайлбарлаж өгөхгүй юу? BBB+ зээлжих зэрэглэлийн тухайд? 

Зээлжих зэрэглэлийн үнэлгээг ерөнхийд нь хөрөнгө оруулахад тохиромжтой, хөрөнгө оруулахад эрсдэлтэй гэж ангилж болно. BBB+ зэрэглэлийн тухайд хөрөнгө оруулахад тохиромжтой ангилалд орж буй юм.

BBB+ үнэлгээг үнэлгээний байгууллагаас хэрхэн гаргасан бэ гэдгийг товчхон дурдвал:

  • Толгой компани MCS Холдинг компанийн үзүүлж ирсэн түүхэн дэмжлэг, хандлага
  • Компанийн 1 жилийн хугацаанд мөнгөжүүлэх боломжтой ажлын капитал нь нийт хөрөнгийн 52%-тай тэнцэж байгаа
  • Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө 61.8 тэрбум төгрөг буюу санал болгож буй бондын дүнгээс  өндөр байгаа гэх мэтчилэн үндэслэлүүдэд тулгуурлан тус үнэлгээг гаргасан.

- Бонд нь илүү өндөр хүүг хөрөнгө оруулагчдад санал болгож байна. Энэ бондын тухайд хөрөнгө оруулагчдад очих давуу талуудыг нэрлэвэл?

Бондын хүүг 18.0%-иар тогтоосон. MCS шиг том, эрсдэл багатай групп компанийн охин компанийн хувьд 18% гэдэг нь өндөрт тооцогдох хүү.

Бусад нөхцөлийн хувьд 12 сарын хугацаатай гарч байгаагаас гадна улирал тутам хүүгээ төлнө. Хамгийн гол нь нээлттэй бондын татвар нь хадгаламж, хаалттай бондын татвараас 50% бага буюу 5% байдаг.

- Татан төвлөрүүлэх дүнгээр хийгдэх санхүүжилтийг сонирхож байна л даа?  

Татан төвлөрүүлэх хөрөнгийг 100% зээлийн багцаа өсгөхөд зарцуулагдана. Санхүүгийн байгууллага хөрөнгө татан төвлөрүүлэх нь эргээд иргэд аж ахуйн нэгжид очих зээл олголтыг дэмжиж, том зургаараа эдийн засгийн өсөлтөд өндөр хувь нэмрийг оруулж байдаг.

Түүнчлэн зээлийн багцаа нэмэгдүүлнэ гэдэг нь ирээдүйд тус компани улам их тэлж, түүний хэрээр орлого ашиг нь нэмэгдсэнээр хөрөнгө оруулагчдын хувьд улам л найдвартай болно гэсэн үг.

Тиймээс тус бондыг эзэмших нь хөрөнгө оруулагчдын хувьд хөрөнгийн зах зээлээс өгөөж хүртэх том боломж юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.