“Nothing” стартап компани 96 сая ам.доллар босголоо
|
OnePlus компанийг хамтран үүсгэн байгуулагч Карл Пейгийн “Nothing” стартап компани нь АНУ дахь бизнесээ өргөжүүлэх, ухаалаг гар утсаа худалдаанд гаргахын тулд хөрөнгө оруулагчдаас 96 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлжээ. |
|
Тус хөрөнгө оруулалтыг үйл ажиллагаагаа өргөжүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, борлуулалтаа өсгөхөд зориулна. |
|
Одоогоор тус компани Ear 1, Ear 2, Ear Stick утасгүй чихэвч, Nothing phone буюу өөрсдийн анхны ухаалаг гар утсаа худалдаанд гаргаад удаагүй юм. |
|
Тэгвэл 7 сарын 11-нд АНУ-ын Qualcomm компанийн чиптэй шинэ ухаалаг гар утас болох Phone 2-ыг худалдаанд гаргахаар төлөвлөж байна. |
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй