Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Хятадын аж үйлдвэрийн салбарын өсөлт 3 дахь сардаа буурчээ

Хятадын аж үйлдвэрийн салбарын өсөлт 3 дахь сардаа буурчээ

Хятадын аж үйлдвэрийн салбарын өсөлт 3 дахь сардаа буурчээ

Хятадын аж үйлдвэрлэлийн салбарын өсөлт 6-р сард хүлээгдэж байсанчлан буурч эдийн засгийн хэтийн төлөв нь бүрхэг болсныг баасан гаригт гарсан мэдээллээс харж болохоор байна.

Тус улсын Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан мэдээллээр аж үйлдвэрлэлийн салбарын худалдан авалтын албан ёсны индекс (PMI) зургадугаар сард 49.0-д хүрсэн нь өмнөх сарын 48.8-аас бага зэрэг өндөр байв.

50-аас доош үзүүлэлт нь агшилтыг харуулдаг бөгөөд аж үйлдвэрлэлийн PMI индекс ийнхүү гурав дахь сардаа дараалан буурч байна.

Хэдийгээр Хятадын засгийн газраас эдийн засгийн өсөлтөө дэмжихийн тулд шат дараалсан арга хэмжээнүүдийг авч,  Хятадын Ардын банк хүүгээ хэд хэдэн удаа бууруулсан ч тус салбар COVID-ийн үеийн сөрөг нөлөөнөөс гарч чадахгүй байна.

Хятадын эдийн засгийг гол хөдөлгөгч хүчнүүд, ялангуяа хэрэглээний зардал, үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгийн салбарын борлуулалт муу байгаа нь  бусад салбарын өсөлтийг нь ч хязгаарлаж байгаа юм.

Буурсан худалдааны үзүүлэлт дээр тулгуурлан дефляци үүсээд байна. Түүнчлэн COVID-тэй холбоотой асуудлууд эдийн засагт муугаар нөлөөлж болзоошгүй гэсэн айдас хөрөнгө оруулагчдын дунд байсаар байгаа бөгөөд АНУ-ын зүгээс БНХАУ-ын эсрэг хэрэгжүүлж буй чипний технологитой холбоотой арга хэмжээнүүд нөлөөлж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.