Хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтээсэн анхны эмийн бэлдмэлийг хүн дээр туршина
Хонгконгд төвтэй 400 гаруй сая ам.долларын санхүүжилтийг татан төвлөрүүлсэн Insilico Medicine компани уушигны фиброзын эсрэг бэлдмэлийг бүтээсэн байна.
Medicine компанийн үүсгэн байгуулагч Алекс Жаваронков CNBC-д өгсөн ярилцлагандаа “Тус бэлдмэл нь анхны хиймэл ухааны тусламжтайгаар бүтээгдсэн гэдгээрээ онцлогтой. Бид хоёрдугаар шатны туршилтын үр дүнг ирэх жил гарна гэж хүлээж байна. Эмийн үйлчлэл, өвчний шинж тэмдэгт хэрхэн нөлөөлж байгааг тогтооход тодорхой хугацаа заах боломжгүй байна” гэжээ.
АНУ-ын үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн мэдээллээр тус өвчнөөр АНУ-д 100 мянга гаруй өвчилсөн байгаа бөгөөд энэ тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй