Тэрбумтан Илон Маск Твиттерийн гол таних тэмдэг болсон шувууны дүрсийг өөрчилнө гэлээ.
Дэлхийн томоохон сошиал платформуудын нэг Твиттерийг өнгөрсөн оны аравдугаар сард $44 тэрбумаар худалдаж авснаасаа хойш Маск маш олон өөрчлөлтийг хийж, компанийн нэрийг хүртэл “X Corp” болгон өөрчилсөн юм.
Тэгвэл энэ удаад тэрээр Твиттерийн гол таних тэмдэг болсон шувууны дүрсийг өөрчлөхөөр шийдсэнээ өнгөрсөн ням гарагт зарласан байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Маск уг логог хэсэг хугацаанд Dogecoin-ий Шиба Ину нохойн дүрсээр сольж байсан юм. Тэрээр “Бид хангалттай сайн X логотой болчихвол бид маргааш ч дэлхий даяар цацахад бэлэн” гэж бичжээ.
Энэ сарын эхээр Маск хэрэглэгчдийн өдөрт үзэх жиргээний тоог хязгаарлаж байгаагаа зарласнаар Твиттерийн шууд өрсөлдөгч болоод буй Threads-ийн хэрэглэгчийн тоог хурдтай өсөхөд нөлөөлсөн юм.
Фэйсбүүк, Инстаграмыг эзэмшигч Мета компанийн Threads үйлчилгээ зах зээлд гарсан эхний тав хоногийн дотор 100 сая давсан тооны хэрэглэгчтэй болоод байгаа билээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй