Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Credit Suisse-тэй холбоотой асуудлаар UBS 387 сая ам.доллараар торгууллаа

Credit Suisse-тэй холбоотой асуудлаар UBS 387 сая ам.доллараар торгууллаа

Credit Suisse-тэй холбоотой асуудлаар UBS 387 сая ам.доллараар торгууллаа

Даваа гарагт Холбооны Нөөцийн Сангаас хөрөнгө оруулалтын UBS банкийг Credit Suisse-ийн Archegos Capital Management-ийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлж чадаагүй гэсэн үндэслэлээр торгууль ноогдуулахаар боллоо. Нийт торгуулийн хэмжээ 387 сая ам.доллар бөгөөд тус дүнд Швейцарийн засгийн газар болон Английн төв банкнаас нэхэмжилсэн торгууль багтаж байна.

Archegos Capital Management нь томоохон банкнуудаас 50 тэрбум ам.доллар зээлж Discovery, Viacom зэрэг компанийн хувьцааг тасралтгүй худалдан авч өсгөснөөр 300 хувийн ашиг хийсэн билээ. Харин JP Morgan банкнаас эхлэн бусад банкууд зээлсэн хөрөнгөө татах зорилгоор хувьцааг нь зарж эхэлснээр ханш нь 60 хувь унаж 2 хоногийн дотор 20 тэрбум ам.доллар алдаж дампуурсан юм.

Archegos сангийн дампуурал 2021 оны хөрөнгийн зах зээлийн дуулиант хэргүүдийн нэг бөгөөд Credit Suisse-ийн хувьд 5.5 тэрбум ам.долларын алдагдлыг дагуулж байжээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.