Твиттерийн хөх шувууны дүрстэй лого солигдож хар дэвсгэр дээр цагаан өнгөөр дүрсэлсэн “X” үсэг боллоо.
|
Дэлхийн томоохон сошиал платформ Твиттерийг өнгөрсөн оны аравдугаар сард асар өндөр үнээр худалдаж авсан тэрбумтан Илон Маск компанийн нэрийг “X Corp” болгоод байсан бол платформыг нь “Х” болгон өөрчиллөө. |
|
Шинэ лого одоогоор тус платформын дэсктоп хувилбарт нэвтэрсэн бөгөөд гар утасны хувилбарууд хараахан солигдоогүй байна. |
|
Маск өчигдөр өөрийн нүүр зургийг шинэ логогоор сольж, танилцуулгадаа “X.com” хаягийг тавьсан байна. |
|
“Tweets” буюу жиргээнүүдийг цаашдаа “X’s” (X-үүд) гэж нэрлэхээр болжээ. |
|
Мөн өчигдөр Твиттерийн төв байрны гадаа хананд “X” үсгийг гэрлийн тусгалаар үзүүлсэн зургийг нийтэд харуулжээ. |
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
