Голомт Банк ХК олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтаа тайлагналаа.
Голомт банк 2022 оны 11 дүгээр сарын 23-наас 30-ны өдрүүдэд анхдагч зах зээлийн арилжаагаар хувьцааныхаа 10.09 хувь буюу 80,402,743 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 1,285 төгрөгөөр олон нийтэд санал болгосон. Захиалгын эрэлт өндөр байсан тул олон нийтэд санал болгосон хувьцааны 15 хувьтай тэнцэх хэмжээний буюу 12,060,411 ширхэг хувьцааг нэмэлтээр гаргасан юм. Нийт 118 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлсэн.
118 тэрбум төгрөгөөс үнэт цаас гаргахтай холбоотой шууд зардлыг хассан цэвэр дүнгээр банкны үндсэн бүтээгдэхүүн болох зээл олголтыг санхүүжүүлэхээр төлөвлөжээ.
118,815,152,890 төгрөгийн зарцуулалт 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр дараах байдалтай байна. Үүнд:
- Том аж ахуйн нэгжийн бизнесийн зээл: 23.6 тэрбум төгрөг
- ЖДБ болон иргэдэд олгосон бизнесийн зээл: 16.4 тэрбум төгрөг
- Хэрэглээний зээл: 13.1 тэрбум төгрөг
- Орон сууцны зээл: 10.1 тэрбум төгрөг
Одоогийн байдлаар ашиглагдаагүй 53 тэрбум төгрөгийг Монголбанкны үнэт цаасанд байршуулсан. Цаашид төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар зээл олголтыг санхүүжүүлнэ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй