Хойд Европын бүх орон НАТО-д элсэв.
Шведийг НАТО-д элсүүлэхэд тавьсан хоригоо Турк улс зогсоосноор Умард Атлантын цэргийн эвслийн гишүүний тоо дахин нэгээр нэмэгдлээ. Швед нь
2022 оны тавдугаар сард Финландын хамтаар НАТО-д элсэх хүсэлтээ гаргасан юм. Финланд улсын гишүүнчлэл 2023 оны дөрөвдүгээр сард батлагдсан.
Швед нь 1994 онд НАТО-гийн Энх тайвны төлөөх түншлэл хөтөлбөрт нэгдсэнээс хойш НАТО-гийн цэргийн ажиллагаануудад хувь нэмрээ оруулж иржээ.
Швед, Финланд нь НАТО-д элссэнээр эвсэлд үл нэгдэх уламжлалт бодлогоо өөрчилсөн түүхэн үйл явдал болсон юм. Дээрх хоёр орон НАТО-д нэгдсэнээр холбоотнуудын бүс нутгийг Оросын түрэмгийллээс хамгаалахад дорвитой ахиц гарна гэж үзэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй