Амазон компани Майкрософт, Google-тэй өрсөлдөж буй хиймэл оюун ухааны үйлчилгээгээ туршина.
Amazon.com (AMZN.O) хиймэл оюун ухааны салбарт Microsoft (MSFT.O) болон Google (GOOGL.O) нартай өрсөлдөж буй шинэ үйлчилгээний туршилтандаа олон мянган үйлчлүүлэгчдээ хамруулахаар зэхэж байна.
Өчигдөр тус компани хиймэл оюун ухаанаар хөгжүүлсэн шинэ бүтээгдэхүүнүүдээ зарласан юм. Тухайлбал, үйлчлүүлэгчдэд үйлчилгээ үзүүлэх илүү олон агентуудыг бий болгох хөтөлбөр, бүтээгдэхүүний тайлбар, нийтлэл, хэрэглэгчдийн сэтгэгдлийг үүсгэж, хайлт, контентыг зохицуулах зорилготой Cohere стартапаас технологийн хандалт, эмчийн үзлэгийн дараа эмнэлзүйн тэмдэглэл хийх эрүүл мэндийн систем зэрэг багтаж байна.
Эдгээр үйлчилгээ шинээр нэвтэрснээр, хиймэл оюун ухааны тусламжтайгаар хэрэглэгчдийн авах үйлчилгээний чанар, хурд, аюулгүйн ажиллагаа сайжирч, үйлчилгээ авахад улам хялбар болно гэж тус компани үзэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй