Холбооны нөөцийн сан бодлогын хүүг 0.25%-иар өсгөлөө.
Холбооны нөөцийн сан бодлогын хүүг 25 суурь нэгжээр өсгөж сүүлийн 22 жилийн дээд түвшинд хүргээд байна. Жером Пауэлл “Цаашид ч бодлогын хүүг өсгөхгүй гэсэн баталгаа байхгүй, дараагийн шийдвэр эдийн засгийн үзүүлэлтүүдэд тулгуурлах болно” гэж мэдэгдсэн байна.
Тус мэдээлэлд үндэслэн зах зээл холимог хөдөлгөөнийг үзүүлсэн байна. Тухайлбал, S&P 500 индекс бараг л өөрчлөлтгүй хаагдсан бол, технологийн салбарын хувьцаа ихтэй Nasdaq бага зэрэг уналтыг үзүүлжээ. Харин АНУ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 3.85 хувь хүртэл буурчээ.
Инфляци сүүлийн 40 жилийн хугацааны дээд цэгээсээ буурсан ба 6 сарын хэрэглээний үнийн индекс өмнөх жилтэй харьцуулбал 3 хувиар өсжээ. Тус үзүүлэлт нь 2022 оны 6-р сард тэмдэглэгдсэн 9.1 хувийн өсөлтөөс 3 дахин доогуур үзүүлэлт юм.
Холбооны нөөцийн сангаас инфляцийг 2 хувийн түвшинд хүрэх зорилтоо баримталсаар байх болно гэдгээ илэрхийлж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй