Kering компани Valentino брэндийг Катарын хөрөнгө оруулалтын сангаас 1.87 тэрбум ам.доллараар худалдаж авлаа
Францын тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний Kering компани Италийн алдарт Valentino брэндийн 30 хувийг 1.7 тэрбум евро буюу 1.87 тэрбум ам.доллараар худалдан авчээ.
Тус хэлцлийн хүрээнд Valentino брэндийг 2028 онд багтаан бүрэн худалдан авах боломжтой болж байгаа юм.
Kering компанийн мэдэлд Balenciaga, Bottega Veneta, Gucci, Alexander McQueen болон Yves Saint Laurent зэрэг брэндүүд байдаг бөгөөд Valentino-г худалдан авснаар улам хүчирхэгжиж байна.
Гэвч Kering компанийн Хойд Америк дахь борлуулалт энэ оны 2-р улиралд 23 хувиар унасан гэж компанийн санхүүгийн захирал Жан-Марк Дюплэ мэдэгджээ. Тус хэлцэл нь Kering-ийн борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх оролдлогын нэг хэлбэр юм.
Valentino нь Италийн хамгийн алдартай брэндүүдийн нэг бөгөөд нийт 2022 онд 1.4 тэрбум еврогийн орлого олсон байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй