HP зөөврийн компьютеруудаа Тайланд болон Мексикт үйлдвэрлэнэ.
АНУ-ын Калифорни мужид төвтэй HP компани нь бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдол үүсэхээс сэргийлж Тайланд болон Мексик улсад зөөврийн компьютерээ үйлдвэрлэхээр боллоо.
Тус компани нь 2010 оноос хойш БНХАУ-ын ЧонгЧинг хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Ирэх жилээс үйлдвэрлэлээ Вьетнам улс руу шилжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Hewlett Packard нь БНХАУ-ын зах зээлд 1985 онд нэвтэрсэн бөгөөд нийлүүлэлтээрээ Хятадын Lenovo компанийн дараа ордог.
Судалгааны Counterpoint байгууллагын мэдээлснээр энэ оны 2-р улиралд дэлхийн зөөврийн компьютерын нийлүүлэлт өмнөх жилтэй харьцуулбал 15 хувиар буурсан ч өмнөх улирлын үзүүлэлттэй харьцуулбал 8 хувиар өсжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй