Өнгөрсөн долоо хоногт Alphabet компанийн хувьцаа 10%-иар өслөө
Орлогын тайлан нь хүлээлтээс давсан учраас Alphabet компанийн хувьцаа 10 хувиар өслөө. Өнгөрсөн баасан гарагт компанийн хувьцаа 132.58 ам.доллар дээр хаагдсан нь сүүлийн жилүүдэд бүртгэгдсэн хамгийн өндөр хаалтын ханш байв.
Хэдийгээр Google компанийн зар сурталчилгааны орлого буурч байгаа ч 2-р улирлын орлого нь жилийн өмнөх 69.7 тэрбум ам.доллароос 7 хувиар өсөж 74.6 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Зар сурталчилгаа нь Google компанийн орлогын ихээхэн хувийг бүрдүүлдэг. Тэгвэл энэ улиралд орлогын үзүүлэлтүүд нь өссөнөөр хиймэл оюун ухааны хэрэглээ нэмэгдэж, ердийн хайлтын системийн эрэлт хэрэгцээ буурах болов уу гэсэн айдастай байсан хөрөнгө оруулагчдын сэтгэлийг тайвшруулсан хэрэг боллоо.
Түүнчлэн компанийн санхүү хариуцсан захирал Рут Порат албан тушаалд дэвшиж байгаа нь энэ үйл явдалтай давхцаж байна. Тэрбээр ирэх 9 сараас компанийн Ерөнхийлөгч болон Хөрөнгө оруулалтын захирлын албыг гүйцэтгэх юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй