Барби кино нээлтээ хийснээс хойш дэлхийн хэмжээнд 775 сая долларын орлого олжээ.
Warner Bros (WBD.O)-ийн бүтээл "Барби" кино нээлтээс хийснээс хойш хоёр дахь амралтын өдрөө тасалбарын борлуулалт нь удаашрах төлөвгүй байсан бөгөөд баасан гарагаас ням гараг хүртэл 93 сая ам.долларын тасалбар борлууллаа гэж хэвлэл мэдээллийн шинжилгээний Comscore фирмээс тооцоолжээ.
Найруулагч Грета Гервигийн найруулсан "Барби" кино нь эмэгтэй хүний найруулсан киноны төрөлд нээлтийн үеэрээ хамгийн өндөр орлого олсон үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна.
Comscore мэдээлснээр тус кино 7-р сарын 21-нд нээлтээ хийснээс хойш АНУ, Канадад 351 сая гаруй долларын ашиг олсон бол дэлхийн хэмжээнд 775 сая долларын орлого олжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй