S&P 500 индексийн компаниудын 51 хувь нь тайлангаа танилцуулснаас 80 хувь нь ашгийн хүлээлтийг давжээ
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн байдлаар S&P 500 компанийн 51 хувь нь 2-р улирлын тайлангаа танилцууллаа. Тэдгээр компаниудын 80 хувь нь ашгийн хүлээлтийг давсан бол 64 хувь нь орлогын хүлээлтийг давуулжээ.
Тухайлбал, АНУ-ын индекст томоохон хувийн жин эзэлдэг Microsoft, Meta, Google, AT&T, Verizon, Boeing, Ford, Coca Cola, Intel зэрэг компаниуд тайлангаа танилцуулсан бөгөөд ашиг болон орлого нь шинжээчдийн таамаглалыг эвджээ.
Энэ долоо хоногийн хувьд томоохон компаниудаас мягмар гарагт AMD, Uber, Caterpillar зэрэг компаниуд, пүрэв гарагт Amazon, Apple, Coinbase зэрэг компаниуд тайлангаа танилцуулахаар хүлээгдэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй