GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP “TOP-100” ОРОЛЦОГЧИЙН ХУРИМТЛАГДСАН ӨГӨӨЖ 40.38 ХУВЬ
“Week 20”-ийн байдлаар TOP-10 жагсаалтыг оролцогч TJ түрүүлж байна. Өнгөрсөн долоо хоногт тус жагсаалтад оролцогч Tugsuu95, Bukh, Meegii болон Bull нар орж ирсэн байна.
Тэмцээн эхэлснээс хойш TOP-100 оролцогчийн нийт хуримтлагдсан өгөөж 40.38 хувьтай байна.
ТОВЧ ТОЙМ
“Week 20”-ийн хувьд TOP-100 оролцогчдын 71 гаруй хувь нь АНУ-ын зах зээлд, 20 орчим хувь БНХАУ-ын зах зээлд хөрөнгө оруулсан бол үлдсэн хэсэг нь Австрали, Их Британи, Хонг Конг болон Канад зэрэг орнуудын бүтээгдэхүүн дээр арилжаа хийсэн байна.
TOP-100 оролцогчдын багцыг бүрдлээр нь авч үзвэл 25 орчим хувь нь мөчлөгийн чанартай хэрэглээний бүтээгдэхүүний салбарт, 15 гаруй хувийг тус тус технологи болон харилцаа холбооны салбар эзэлж байгаа бол удаах байранд үндсэн бараа материал, эрчим хүч болон аж үйлдвэр зэрэг салбарууд орж байна.
ОНЦЛОХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Өнгөрөгч долоо хоногт TOP-100 оролцогчдын багцын хамгийн их өсөлт үзүүлсэн хувьцааны дунд NIO Inc /NYSE: NIO/, XPeng Inc /NYSE: XPEV/, Meta Platforms Inc /NASDAQ: META/, Alibaba Group Holding Ltd /NYSE: BABA/ болон Baoshan Iron & Steel Co Ltd /SSE: 600019/ орж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй