АНУ-д 7 жилийн дараа цөмийн шинэ цахилгаан станц ашиглалтад орлоо
Энэ даваа гарагаас эхлэн АНУ-д сүүлийн 7 жилийн хугацаанд шинээр ашиглалтад орж буй цөмийн цахилгаан станцад үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүч хэрэглэгчдэд хүрч эхэллээ.
Цөмийн эрчим хүчний гол давуу тал нь нүүрстөрөгчийн хий ялгаруулдаггүйд оршино. Тус цөмийн станцийн үндсэн эзэмшигч Georgia Power компанийн гүйцэтгэх захирал Ким Грин тус реактор нь хэрэглэчдийг ирэх 60-80 жилд цахилгаан эрчим хүчээр хангана хэмээн мэдэгджээ.
Энэхүү Westinghouse AP1000 цөмийн реактор нь ойролцогоор 1 110 мегаВатт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 500 000 айл өрхийн эрчим хүчний хэрэгцээг хангах юм.
Үүнээс өмнө 2016 оны 10-р сард Tеннесси мужид гаргаж авсан цөмийн эрчим хүч хэрэглэгчдэд хүрч байсан удаатай.
Тус үйл явдал нь АНУ-ын эрчим хүчний зах зээлд чухал үйл явдал байхаас гадна дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжих томоохон алхмуудын нэг болж байна хэмээн Цөмийн Эрчим хүчний Институтын гүйцэтгэх захирал Мариа Корсник тэмдэглэжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй