Ford компани F-150 загварын 870 мянган ачааны тэргээ эргүүлэн татна
Ford компанийн үйлдвэрлэсэн F-150 загварын ачааны тэрэгний тоормосонд асуудал үүссэн учраас буцаан татах болсноо мэдэгдлээ. Тодруулбал, машин жолоодох үед гэнэтийн зогсолт хийхэд жолооны удирдлага алдах эрсдэл үүссэн учраас 2021 оноос 2023 онд үйлдвэрлэгдсэн F-150 загварын ачааны тэргүүдийг энэ оны 9-р сараас эхлэн буцаах болсныг худалдан авагчдадаа мэдэгдлээ.
Тиймээс тус ачааны тэргийг эзэмшигчид машинаа Ford-ын дилерийн төвүүдэд авчран оношлуулах шаардлагатай болж байна. Тус үйлчилгээ нь үнэ төлбөргүй бөгөөд шаардлагатай тохиолдолд засварын үйлчилгээ хийгдэх юм байна. Ford компанид одоогийн байдлаар тус доголдолтой холбоотой 299 тохиолдлын талаар мэдээлэл ирсэн бөгөөд үүнээс 19 нь жолоодлогын үеэр тохиолджээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй