Эрдэнэ Ресурс нь Баянхөндий алтны төсөл дэх Хар морь талбайд хийсэн хайгуулын хөтөлбөрийн үр дүнг танилцууллаа.
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Баянхөндий алтны төслийн нэг хэсэг болох Хар Морь талбайд гүйцэтгэсэн хайгуулын хөтөлбөрийн үр дүнгээ танилцууллаа.
Хар Морь талбайд дөт гүний өрөмдлөг болон геофизикийн хайгуулын хөтөлбөрийг гүйцэтгэж хөтөлбөрийн хүрээнд нийт 1,040 тууш метрийн 18 хайгуулын цооног өрөмдсөн ба Хар Морь талбайн цөмд 9 км2 талбайг хамарсан цахилгаан туйлшралын геофизикийн судалгаа хийж гүйцэтгэжээ.
“Өрөмдлөгийн хөтөлбөрийн үр дүнд хэд хэдэн шинэ хэтийн төлөв бүхий талбайг тодорхойлсон нь 20 км2-г хамарсан Хар Морь талбай бөгөөд өндөр агуулга бүхий алтны хүдэржилтийг агуулах боломжтойг харууллаа” гэж корпорацийн зүгээс онцолсон байна.
Эрдэнэ Ресурсийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ: “2021 онд нээн илрүүлснээс хойш Эрдэнэ Ресурс нь Хар Морин Дэл талбайд 1.5 км хүдэржсэн трендийг тодорхойлсон бөгөөд үүнд маш өндөр агуулга бүхий Өмнөд Хар Морин Дэл орд багтаж байна. Өрөмдлөгийн хөтөлбөрийн үр дүнд хэд хэдэн шинэ хэтийн төлөв бүхий талбайг тодорхойлсон нь 20 км²-г хамарсан Хар Морь талбай нь өндөр агуулга бүхий алтны хүдэржилтийг агуулах боломжтойг харууллаа.” “Баянхөндий алтны ил уурхайгаас хойд зүгт 2 км-т оршдог Хар Морин Дэл талбайн хүдрийг шинэчилсэн ТЭЗҮ-ийн тооцоололд нэгтгэн, ирэх долоо хоногуудад танилцуулахаар төлөвлөж байна. Хар Морь талбайн нөөцийг тэлснээр Баянхөндий алтны төслийн эдийн засгийн өгөөжийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх боломжтой” гэлээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй