Fitch Ratings агентлаг Freddie Mac болон Fannie Mae ипотекийн корпорациудын зээлжих үнэлгээг буурууллаа
Лхагва гарагт Fitch Ratings агентлаг АНУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулсны дараа ипотекийн Freddie Mac болон Fannie Mae корпорациудын зээлжих зэрэглэлийг мөн адил AAA үнэлгээгээс AA+ болтол буурууллаа.
Freddie Mac болон Fannie Mae корпорациуд нь АНУ-ын ипотекийн зах зээлийн эргэлтийг дэмжих, орон сууцны зээлийг илүү хүртээмжтэй байлгахад өндөр хувь нэмэртэй ажиллаж ирсэн юм. Хэдийгээр тэд шууд зээл олгодоггүй ч ипотекийн зээлд тулгуурлан хөрөнгө оруулалтын бусад шийдлүүдийг санал болгодог. Fitch Ratings агентлаг тус хоёр байгууллагыг засгийн газрын дэмжлэгтэй хуулийн этгээд учир АНУ-ын зээлжих үнэлгээтэй шууд хамааралтай гэж үзсэн учраас зээлжих зэрэглэлийг нь бууруулснаа мэдэгдлээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй