Fitch Ratings агентлагаас АНУ-ын зээлжих зэрэглэлийг AAA зэрэглэлээс AA+ болгон бууруулсныг шинжээчид буруутгаж байна.
Олон улсын үнэлгээний байгууллага Fitch Ratings агентлагаас АНУ-ын зээлжих зэрэглэлийг AAA зэрэглэлээс AA+ болгон бууруулсан.
Үүний дараа АНУ-ын моргейжийн салбарт үйл ажиллагаа явуулдаг Fannie Mae болон Freddie Mac компаниудын үнэлгээг мөн адил AAA зэрэглэлээс AA+ болгон бууруулсан билээ. Эдгээр үйл явдлаас шалтгаалан АНУ-ын хөрөнгийн зах зээл унасан бөгөөд тус уналтын дараа J.P. Morgan банкны гүйцэтгэх захирал Jamie Dimon “Үнэхээр утгагүй зүйл болж байна” хэмээн дургүйцлээ илэрхийлжээ.
Jamie Dimon-оор ч зогсохгүй олон улсын шинжээчид тус үйл явдлыг цагаа олоогүй хэмээн шүүмжилж байна. Шалтгаан нь 2008 оны санхүүгийн хямралын дараа АНУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулсан бөгөөд тухайн үед шинжээчид үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр бүх үйл явдал өнгөрсний дараа зэрэглэл бууруулсан нь цагаа олоогүй хэрэг хэмээн шүүмжилж байсан.
Тэгвэл энэ удаад ч тэр АНУ-ын банкны салбарын хямрал тогтворжиж өрийн таазыг өсгөсний дараа зэрэглэл бууруулсан нь цагаа олсонгүй гэсэн шүүмжлэлийг дагуулж байна.
АНУ-ын хөрөнгийн зах зээл унасан энэ үед хөрөнгө оруулагчид ямар арга хэмжээ авах нь зөв бэ? Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл Голомт Капитал ҮЦК-д хандана уу. Манай судалгааны баг таныг зөвлөгөө мэдээллээр хангах болно.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй