Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Өнгөрсөн 7 сард АНУ-ын жижиг бизнесүүд сэргэж, 324,000 ажлын байр нэмэгджээ.

Өнгөрсөн 7 сард АНУ-ын жижиг бизнесүүд сэргэж,  324,000 ажлын байр нэмэгджээ.

Өнгөрсөн 7 сард АНУ-ын жижиг бизнесүүд сэргэж, 324,000 ажлын байр нэмэгджээ.

Долоон сард АНУ-ын жижиг бизнесүүд хөдөлмөрийн зах зээлийг идэвхжүүлж хамгийн олон ажлын байрыг бий болгожээ. Ройтерс агентлагаас явуулсан санал асуулгад оролцсон эдийн засагчид  ажил эрхлэлтийг 189 мянгаар нэмэгдэнэ гэж таамагласан ч ADP-ийн мэдээлснээр 324,000-аар нэмэгджээ. 

Жижиг бизнесүүд ажил байрыг нэмэгдүүлж байгаа нь эдийн засаг хүчтэй байх сайны дохио болж байна. 

Мөн лхагва гарагт гарсан ADP үндэсний ажил эрхлэлтийн тайланд цалингийн дүн өссөн байгаа нь инфляцийн хэтийн төлөвийг сайнаар харуулж байна. Инфляци буурснаас эхлээд хэрэглээний зардал өссөн зэрэг сүүлийн үеийн эерэг тоон үзүүлэлт нь Холбооны нөөцийн сангийн төсөөлж буй эдийн засгийн "зөөлөн буулт" бий болно гэсэн итгэл найдварыг нэмэгдүүлж байгаа юм.

Цаашид байдал энэ хэвээр үргэлжилж дараагийн тайлангийн үеэр инфляци бага түвшинд байвал ХНС 9 сард бодлогын хүүг дахин өсгөхгүй байх магадлалтай юм

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.