Бух зах зээлийн мөчлөг үргэлжилснээр 2034 онд S&P500 индекс 4500-аас 14000-д хүрч өснө гэж RBC дүгнэжээ.
Хөрөнгийн зах он гарсаар 20 гаруй хувиар өслөө. Энэхүү өсөлт нь 2034 онд SP500 индекс 14000 ам.доллар хүртэл өсөх “өсөлтийн мөчлөг”-ийн нэгээхэн хэсэг байж болох юм.
RBC (Royal Bank of Canada)-ийн текникал стратегич Роберт Слюмерийн хэлснээр 2016 оноос хойш эхэлсэн өсөлтийн трэнд нь хөрөнгийн зах зээлд хадгалагдана гэж үзжээ.
Энэхүү урт хугацааны өсөлтийн трэнд нь 16-18 жилийн туршид зах зээлийг өөрийг нь дэмжих ба 2030 оны дунд хүртэл үргэлжилснээр SP500 индекс 14000 ам.долларт хүрэх боломжтойг онцолжээ.
Түүний тооцооллоор SP500 индекс 2034 онд 209%-ийн өсөлтийг үзүүлж одоогийнхоос 3 дахин өсөхөөс гадна жилд дунджаар ам.долларын 10% өсөлтийг үзүүлэх төсөөлөлтэй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй