Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Элон Маск Зукербергтэй хийх холимог тулааныг X сувгаар шууд дамжуулна гэж мэдэгджээ

Элон Маск Зукербергтэй хийх холимог тулааныг X сувгаар шууд дамжуулна гэж мэдэгджээ

Элон Маск Зукербергтэй хийх холимог тулааныг X сувгаар шууд дамжуулна гэж мэдэгджээ

Технологийн салбарын магнатууд болох Элон Маск, Марк Зукерберг нар зургаадугаар сарын сүүлээр дэвжээн дээр тулалдана хэмээн цахим орчныг шуугиулаад байсан. Элон Маск анх тулалдах санал тавихад Зукерберг наймдугаар сарын 26-нд тулалдъя гэсэн ч Маскийн зүгээс үүнд одоо хүртэл хариу хэлээгүй байгаа аж.

Тэгвэл Элон Маск өчигдөр Meta (META.O) компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербергтэй хийх тулаанаа хуучнаар Twitter буюу  “X” сувгаар шууд дамжуулна гэж мэдэгджээ.

"Зук ба Маскийн тулааныг X-ээр шууд дамжуулах болно. Орлогыг ахмад дайчдад зориулсан буяны ажилд зориулах болно" гэж Маск ням гарагийн өглөө X сувгийн нийтлэлдээ бичсэн байна.

Харин хариуд нь Марк Зукерберг саяхан гаргасан Threads-дээ “Хандив цуглуулах арай өөр найдвартай платформ ашигласан нь дээр биш үү” хэмээн хариу пост бичсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.