Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Энэ 4 дэх өдөр АНУ-ын инфляцын тайланг зарлана.

Энэ 4 дэх өдөр АНУ-ын инфляцын тайланг зарлана.

Энэ 4 дэх өдөр АНУ-ын инфляцын тайланг зарлана.

Хөрөнгө оруулагчдын анхааралын төвд байгаа АНУ-ын инфляцийн мэдээллийг пүрэв гарагт зарлана. Өнгөрсөн төв банкны хурлаар бодлогын хүүг 0.25 суурь нэгжээр нэмсэн нь дараагийн хурлаар бодлогын хүүг өсгөх магадлалыг бууруулж байгаа ч инфляцийн тоон үзүүлэлт ямар гарахаас бүх зүйл шалтгаалж байгаа юм.

Их Британид зээлийн хүү өндөр байна.

 

Харин ирэх баасан гарагт Их Британийн хоёрдугаар улирлын ДНБ-ий мэдээлэл гарна.  Шинжээчдийн үзэж буйгаар тус тоон үзүүлэлт бага зэрэг өсөлттэй байх төлөвтэй байгаа нь эдийн засаг зогсонги байдалд хэвээр байгааг харуулж байна.  

Английн Төв банк өнгөрсөн пүрэв гарагт Их Британийн бодлогын хүүг сүүлийн 15 жилийн дээд түвшинд буюу 14 дэх удаагаа нэмж 5.25%-д хүргэсэн нь хэсэг хугацаанд зээлийн хүү өндөр байх магадлалтайг сануулж байна.

Их Британийн инфляци өнгөрсөн аравдугаар сард сүүлийн 41 жилийн дээд цэгт буюу 11.1%-д хүрч, бусад орноос илүү удаан буурч, 6-р сард 7.9% байсан нь маш муу үзүүлэлт юм.  

Захирагчийн орлогч Бен Броадбент хэлэхдээ “Төв банкнаас ирэх жилүүдэд эдийн засаг бага зэрэг өснө гэж үзэж байгаа ч урт хугацааны туршид харьцангуй өндөр хүүтэй байх нь инфляцийг бууруулах гол түлхүүр юм” хэмээжээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.