Paramount компани Simon & Schuster-ийг KKR-д 1.62 тэрбум доллараар худалдахаар болжээ.
Paramount Global компани хэвлэлийн Simon & Schuster компаниа 1.62 тэрбум доллараар хувийн хөрөнгө оруулалтын KKR-д худалдахаар тохиролцсоноо даваа гарагт орлогын тайлангаа тавих үеэрээ мэдэгдлээ. Paramount-ын нийт орлого 2% буурч, 7.6 тэрбум ам.доллар болссон телевизээс олдог сурталчилгааны орлого буурсантай холбоотой юм.
Тиймээс тус компанийн удирдлагууд Simon & Schuster-ийг зарсан мөнгөөр компанийн өрийг төлөхөд зарцуулна гэж мэдэгджээ. Энэ мэдээлэл гарсны дараа хөрөнгийн зах зээл хаагдах үед Paramount-ын хувьцаа ойролцоогоор 4%-иар өссөн байлаа.
Анх Paramount Global компани Simon & Schuster-ийг өрсөлдөгч компани болох Penguin Random House- д 2.2 тэрбум доллараар худалдах гэж байсан ч холбооны шүүгч татгалзсаны улмаас бүтэлгүйсэн билээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй