Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

"iPhone"-ийн борлуулалт 2.4 хувиар буурсан бөгөөд шинээр танилцуулагдах "iPhone 15"-д найдлага тавьж байна.

"iPhone"-ийн борлуулалт 2.4 хувиар буурсан бөгөөд шинээр танилцуулагдах "iPhone 15"-д найдлага тавьж байна.

Урьдчилсан байдлаар 9 сарын 22-нд танилцуулагдах товтой байгаа "iPhone 15" худалдаанд гарахад зургаан долоо хоног хүрэхгүй хугацаа үлдээд байгаа энэ үед "Apple" компанийн орлого буурсан үзүүлэлттэй байна. Тодруулбал,  өнгөрсөн улиралд "iPhone"-ийн борлуулалт 2.4 хувиар буурч, 39.7 тэрбум ам.доллар болсон нь гар утас, компьютер, таблетын эрэлт саарсантай холбоотой юм.  

Тус компаниас "АНУ-д ухаалаг гар утасны зах зээл сүүлийн хэдэн улирлын турш уналттай байгаа" хэмээн мэдэгджээ. Мөн цаашид ч борлуулалт буурах төлөвтэй байна гэсэн байна.  Удахгүй танилцуулагдах “iPhone 15”-ийн “Pro” хувилбар нь титан их биетэй, дэлгэцийн гадуурх хүрээ нь өмнөхөөс 30 хувиар нарийн, USB-C цэнэглэгчтэй, илүү хурдан процессортой байна гэсэн мэдээлэл байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.