Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

WeWork дампуурлаа зарлаж магадгүй.

WeWork дампуурлаа зарлаж магадгүй.

WeWork дампуурлаа зарлаж магадгүй.

Компаниудад дундын оффис түрээслэх үйл ажиллагааг эхлүүлж, нэгэн цагт 47 тэрбум ам.долларын үнэлгээтэйгээр дэлхийн хамгийн үнэ цэнэтэй стартапуудын нэг гэгдэж байсан WeWork компани 2-р улиралд их хэмжээний алдагдал хүлээснээ зарлалаа.

Энэхүү шалтгаанаа үл хөдлөх хөрөнгийн нийлүүлэлтийн илүүдэл, эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдалтай холбон тайлбарлажээ.

Мөн  хүмүүсийн ажиллах арга барилд томоохон өөрчлөлт орж байгаагаас хамтран ажиллагч байгууллагууд нь алдагдал хүлээж,  бэлэн мөнгөний хомсдолд орж байгаа тул WeWork компани үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэхдээ эргэлзэж байгаагаа илэрхийлээд байна.

Тус компанийн хувьцаа олон нийтэд нээлттэй болсноос хойш 95 гаруй хувиар буурч, мягмар гарагийн байдлаар зах зээлийн үнэлгээ нь 450 сая орчим ам.долларт хүрсэн бөгөөд хувьцааны үнэд үндэслэн SoftBank компани оруулсан хөрөнгө оруулалтаасаа олон тэрбум долларын алдагдал хүлээсэн байна 

Гүйцэтгэх захирал Дэвид Толли улирлын тайлангийн дүнг танилцуулахдаа, өмнөх жилтэй харьцуулахад бодож байснаас илүү их гишүүдээ алдаж эрэлт буурсныг онцоллоо. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.