Apple-ийн зах зээлийн үнэлгээ 200 тэрбум ам.доллараар унаад байна.
Технологийн аварга компани болох Apple-ийн үнэлгээ долоо хоног хүрэхгүй хугацаанд 200 тэрбум гаруй доллараар унасан нь 2022 оны 11 сараас хойшхи хамгийн муу үзүүлэлт болж байна.
Энэ нь зах зээлд Apple-ийн хувьцааны ханш цаашид яах бол гэсэн айдас төрүүлээд байна.
Шинжээчдийн өгч буй зөвлөгөө
Сүүлийн жилүүдэд Apple-ийн App Store, iCloud, Apple Music, Apple TV+, Apple Pay зэрэг үйлчилгээний орлого нь өссөн ч iPhone-ын борлуулалт буурсан тул шинжээчид өнгөрсөн 7 хоногоос Apple-ийн хувьцааны үнэлгээг цаашид буурна гэж таамаглаж байна.
IPhone-ийн орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.4%-иар буурч 39.7 тэрбум доллар, Mac-ийн орлого 7.3%-иар буурч 6.8 тэрбум доллар, iPad-ийн орлого 19.8%-иар буурч 5.8 тэрбум доллар болжээ.
Rosenblatt-ын шинжээчид Apple-ийн хувьцааны үнэлгээг "худалдан авах"-аас "төвийг сахисан" болгон бууруулж, компанийн өсөлт "удаашрах үедээ" гацсан гэж үзэж байна.
Харин Loop Capital-ийн шинжээч Ананда Баруах үнэлгээгээ "худалдан авах"-аас "хувьцаагаа барих" болгон бууруулж, iPhone-ийн борлуулалт жилийн туршид өсөхгүй бол Apple-ийн одоогийн орлогын төлөв эрсдэлд орно гэж тэмдэглэжээ.
Есдүгээр сард Apple компани нийт ашгийн хэмжээ 44%-45%-ийн хооронд байх төлөвтэй байгаа бөгөөд орлогын өсөлт жилээс жилд бага зэрэг удаашрахаар байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй