Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Газрын тосны үнэ энэ оны шинэ оройн цэгтээ хүрлээ

Газрын тосны үнэ энэ оны шинэ оройн цэгтээ хүрлээ

Газрын тосны үнэ энэ оны шинэ оройн цэгтээ хүрлээ

Америкийн шатахууны нөөц огцом буурч, Саудын Араб, Оросын олборлолт багасаж, Хятадын эрэлт удаашралтай байгаа тул лхагва гарагт нефтийн үнэ шинэ дээд цэгтээ хүрлээ. 

Брент маркийн нефтийн үнэ 1.38 ам.доллар буюу 1.6%-иар өсөж, нэг баррель нь 87.55 ам.долларт хүрсэн нь нэгдүгээр сарын 27-ноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. 

Баруун Техасын түүхий нефтийн үнэ 1.48 ам.доллар буюу 1.8%-иар өсч, 84.40 ам.долларт хүрсэн нь 2022 оны арваннэгдүгээр сараас хойших хамгийн дээд цэгт хүрэв. 

АНУ-ын шатахууны нөөц өнгөрсөн долоо хоногт 2.7 сая баррелиар буурсан бол дизель түлшний нөөц 1.7 сая баррелиар буурсан гэж засгийн газар мэдээллээ. 

Мягмар гарагт гарсан Хятадын мэдээллээс үзэхэд 7-р сард түүхий нефтийн импорт өмнөх сараас 18.8%-иар буурч, 1-р сараас хойшхи өдрийн хамгийн доод түвшинд хүрсэн. 

Дэлхийн хоёр дахь том эдийн засаг эрэлтээ сэргээхээр тэмцэж байгаатай холбогдуулан Хятадын хэрэглээний салбар мөн дефляцид орж, үйлдвэрийн үнэ 7-р сард буурав. 

Харин экспортлогч Саудын Араб есдүгээр сар хүртэл дахин нэг сараар нийлүүлэлтээ өдөрт 1 сая баррелиар бууруулах төлөвлөгөөг дэмжсэн. Орос мөн есдүгээр сард газрын тосны экспортоо өдөрт 300 мянган баррелиар бууруулна гэж мэдэгдсэн. 

Мягмар гарагт Саудын Арабын Засгийн газар Нефть экспортлогч орнуудын байгууллага болон ОПЕК+ зах зээлийг тогтворжуулахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг дэмжиж байгаагаа дахин нотолсон гэж төрийн хэвлэлүүд мэдээлжээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.