Японы Sony компанийн үйл ажиллагааны ашиг 31%-иар буурснаар хувьцааны ханш нь 6 хувиар уналаа.
Японы Sony (NYSE:SONY) компанийн эхний улирлын үйл ажиллагааны ашиг 31%-иар буурснаар хувьцаа нь 6%-иар буурлаа. Үүнд тус компанийн үйлдвэрлэдэг дэлгэцийн мэдрэгч болон PlayStation 5 тоглоомын борлуулалт буурсан нь нөлөөлсөн байна.
Sony компани 2023 онд 25 сая ширхэг PlayStation 5-ыг борлуулахаар зорьж байгаа ч энэ улиралд ердөө 3.3 саяыг заржээ. Тиймээс компанийн зүгээс борлуулалтыг дэмжихээр 7 сард урамшуулал зарласан байна.
Харин Kantan Games зөвлөх компанийн үүсгэн байгуулагч Серкан Тото "Sony баруунд PS5-ыг хямдруулж эхэлсэн нь сайн зүйл биш" гэж хэлэв.
Тус компани мөн камер болон ухаалаг утасны дүрс мэдрэгч үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг ч сүүлийн үед ухаалаг утасны зах зээлд эрэлт буурсан тул 2024 он хүртэл шинэ мэдрэгч гарна гэж хүлээхгүй байна гэж мэдэгдсэн байна.
Ийнхүү борлуулалт буурсантай холбоотойгоор шинжээчид тус компанийн жилийн ашгийн таамаглалыг 10 хувиар бууруулж эхэллээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй