Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Хүний тархинд суулгах чип бүтээх зорилготой “Neuralink” компани 280 сая ам.долларын санхүүжилт татжээ.

Хүний тархинд суулгах чип бүтээх зорилготой “Neuralink” компани 280 сая ам.долларын санхүүжилт татжээ.

Хүний тархинд суулгах чип бүтээх зорилготой “Neuralink” компани 280 сая ам.долларын санхүүжилт татжээ.

Хүний тархинд суулгах чип бүхий суулгац бүтээх зорилгоор Илон Маскийн байгуулсан "Neuralink" стартап компани технологийн хөгжүүлэлтдээ зориулж хөрөнгө оруулагчдаас 280 сая ам.долларын санхүүжилт татан төвлөрүүллээ.

Тус компани энэхүү санхүүжилтийг өөрсдийн технологио хөгжүүлэхэд зарцуулахаар байгаа юм. Таван жилийн өмнө Илон Маскийн үүсгэн байгуулсан тус компани нь хүний тархийг компьютертэй холбох чип суулгац бүтээхийг зорьж байгаа бөгөөд амьтад дээр туршилт хийгдэж байна. 2022 онд туршилтын сармагчин компьютерын Понг тоглоомыг тоглохоор оролдох үеэр нас барсан юм.

Гэхдээ Neuralink компаниас сармагчингийн тархинд суулгасан Bluetooth-ээр ажилладаг чип нь жижиг хүлээн авагчаар дамжуулан компьютертэй харилцах боломжтойг нотолсон гэж мэдэгдсэн билээ.

Хөрөнгө оруулалт татах мэдээ нь Илон Маскийн хүн дээр туршилт хийхээр болсноо зарласантай зэрэгцэж байгаа бөгөөд тэрбумтан Петер Тиэлийн санхүүжилттэй “Founders Fund” зэрэг томоохон сангууд хөрөнгө оруулалтад оролцсон байна. “PitchBook Data” компанийн статистикаас харвал “Neuralink” компани энэ оны зургаадугаар сарын 26-ныг хүртэлх хугацаанд хөрөнгө оруулагчдаас нийт 143 сая ам.доллар босгожээ.

Харин 2022 онд 278.1 сая ам.доллар, 2021 онд 518.9 сая ам.доллар босгосон байна. Илон Маскийн энэхүү стартап  хүний ​​тархинд чип бүхий суулгац бүтээх зөвшөөрлийн хүсэлтээ АНУ-ын Хүнс, эмийн удирдах газарт өгсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.