Tesla Inc компани 8-р сарын 14-өөс Хятадад борлуулах Model Y загваруудынхаа үнийг буурууллаа
Теслагийн Хятадад үйлдвэрлэсэн автомашины борлуулалт 7 сард 6-р сарынхаас 31%-иар буурсныг Хятадын Суудлын Автомашины Холбооноос (CPCA) мэдэгдээд байгаа юм.
Тиймээс Tesla Inc компани Model Y загваруудынхаа анхны үнийг 14,000 юаниар (1,934.58 доллар) хямдруулсан байна. Тодруулбал, Model Y Long Range загварын анхны үнэ 4,5%-иар буурч 299,900 юань болсон бол Model Y Performance загварын анхны үнэ 3,8%-иар буурч 349,900 юань болжээ.
Мөн Tesla (NASDAQ:TSLA) 8-р сарын 14-өөс 9-р сарын 14-ний хооронд хойд дугуй нь хөтлөгчтэй Model 3 автомашин худалдан авсан тохиолдолд 8000 юанийн даатгалын татаас олгоно гэж мэдэгджээ.
Tesla Inc компани өнгөрсөн оны сүүлчээс АНУ, Хятад болон бусад зах зээлд автомашины үнээ хэд хэдэн удаа бууруулж, хямдрал зарлаж, бусад урамшуулал олгох зэргээр автомашины салбарын хүчтэй өрсөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдлаас борлуулалтаа хамгаалахыг хичээн ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй