Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Illumina компаний эсрэг мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүллээ

Illumina компаний эсрэг мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүллээ

Illumina компаний эсрэг мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүллээ

АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооноос Illumina-г хорт хавдрын эрт илрүүлгийн бүтээгдэхүүн хөгжүүлэгч Grail компанийг 7.1 тэрбум ам. доллараар худалдаж авсан хэргээр шалгаж байна.

Учир нь Illumina компани Grail-ийг худалдан авахдаа АНУ болон Европын Холбооны монополийн эсрэг хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа юм. Европын Холбооны зүгээс Illumina компанийг тус хэлцлийг хийхдээ эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй гэж үзэн 476 сая ам.доллараар торгосон байна.  

Тэгвэл өнгөрсөн сард АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооноос Illuminaшалгалт хийх болсон  талаараа мэдэгдэж, гэрээтэй холбоотой бичиг баримтууд болон Illumina, Grail -ийн удирдлагын багийн зарим гишүүдийн "ажил эрхлэлт, нөхөн олгомжийн" талаар тодруулга авахыг хүссэн байна. 

Ингэснээр баасан гарагт Illumina-ийн хувьцаа 4 орчим хувиар уналаа. АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооны шалгалт нь 2021 оны 8 сард хэлэлцээрийг хааснаас хойш их хэмжээний алдагдал хүлээсэн  Illumina-д илүү их дарамт учруулж байгаа бөгөөд тус компанийн зах зээлийн үнэлгээ 75 тэрбум ам.доллар байснаас ойролцоогоор 28 тэрбум ам.доллар болтлоо буурчээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.