Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Швейцарийн UBS банк 1.4 тэрбум ам.долларын торгууль төлнө.

Швейцарийн UBS банк 1.4 тэрбум ам.долларын торгууль төлнө.

Швейцарийн UBS банк 1.4 тэрбум ам.долларын торгууль төлнө.

Швейцарийн UBS банк дэлхийн санхүүгийн хямралын үеэр орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд санал болгож борлуулсан юм. Тус банк үнэт цаасны баталгаа болох ипотекийн зээлийг асуудалтай, шаардлага хангахгүй гэдгийг мэдэж байсан ч борлуулж иргэдийг залилан мэхэлсэн хэрэгт буруутгагдсан билээ.

Тэгвэл энэ үйлдэлд нь ногдуулсан нийт 1.4 тэрбум долларын торгуулийг төлөхөөр болсныг прокурорын газраас даваа гарагт мэдэгдлээ.

Ингэснээр АНУ-ын Хууль зүйн яамнаас үүсгэсэн, асуудалтай ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг иргэдэд худалдсан томоохон санхүүгийн байгууллагуудын эсрэг гаргасан сүүлийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдлээ. Хууль зүйн яамны мэдээлснээр эдгээр хэргүүдийн хуримтлагдсан нөхөн төлбөр одоогоор 36 тэрбум ам.доллар болжээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.