Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Алекс Крисс Paypal-ын шинэ Гүйцэтгэх захирлаар томилогдов.

Алекс Крисс Paypal-ын шинэ Гүйцэтгэх захирлаар томилогдов.

Алекс Крисс Paypal-ын шинэ Гүйцэтгэх захирлаар томилогдов.

Даваа гарагт онлайн төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгч PayPal компанийн удирдах зөвлөлийн гишүүд, Intuit-ийн жижиг дунд болон хувиараа бизнес эрхлэгчдийн салбарыг удирддаг Алекс Криссийг PayPal-ын шинэ гүйцэтгэх захирлаар томилогдсоныг мэдэгдэв. Удирдах зөвлөлийн гишүүд Крисийн Intuit компанид үзүүлсэн гүйцэтгэлд сэтгэл хангалуун байсан бөгөөд хамгийн гол нь  түүний Mailchimp маркетингийн платформыг 12 тэрбум ам.доллараар худалдан авах шийдвэр нь өндөр сэтгэгдэл төрүүлсэн гэжээ. 

Есөн нэр дэвшигчээс шалгарсан  Алекс Крисс нь 2023.09.27-ны өдрөөс эхлэн PayPal компанийг олон жил удирдсан  Дан Шульманыг орлох юм.  

Алекс Крисс хэлэхдээ "Би Данаас удирдлагыг хүлээн авч PayPal-ийн чадварлаг, тууштай хамт олонтой хамтран ажиллах болсондоо баяртай байна. PayPal-ын өмнөх гайхалтай түүхүүдэд үндэслэн, ирээдүйд хэрэглэгчдэд маш сайн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхийн төлөө хүчин зүтгэнэ" гэжээ.

 Энэ мэдэгдлийн дараа PayPal-ын хувьцаа 2%-ийг давсан өсөлтийг үзүүлсэн байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.